НӨАТ: Таван сая төгрөгийн 26 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2018 оны зургадугаар сарын сугалааны тохирол өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 17-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тус сугалаанд өнгөрсөн сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчид оролцсон юм. Сугалаагаар:

  1. 10 сая төгрөгийн 2
  2. 5 сая төгрөгийн 26
  3. 1 сая төгрөгийн 192
  4. 200 мянган төгрөгийн 1944
  5. 50 мянган төгрөгийн 19134 баримт тохирлоо.

Харин супер азтангаар 10 сая төгрөгийн азтан 2, 5 сая төгрөгийн 26 азтан тодорсон бол хамгийн супер шагнал болох 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)