НӨАТ: Сугалааны тохирлоор 15.668 азтан тодорчээ

НӨАТ тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон билээ. Он гарснаас хойш зургаан удаагийн сугалааны тохирол явагдаж, нийт шагналын сан ХОЁР ТЭРБУМ гаруй төгрөг болоод байгаа​ аж. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, нийт 15.668 азтан тодорсон байна.

Тодруулбал, 14.111 азтан 20.000 төгрөг, 1386 азтан 100.000 төгрөг, 152 азтан 500 мянган төгрөг, 18 азтан 4 сая төгрөг, 1 азтан 20 сая төгрөгийн эзэн болжээ. Харин өчигдрийн тохирлоор 50 сая төгрөгийн супер азтан тодроогүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)