Нүүрс угаах үйлдвэрийн үйл ажиллагааг туршилтаар эхлүүлэв

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт жилд 1.5-1.8 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр барьж, үйл ажиллагааг нь туршилтаар эхлүүлжээ. Монгол, Хятадын хамтарсан “Старто” компанийн байгуулсан уг үйлдвэрт 170- 180 хүн ажиллах бөгөөд тэдгээрийн цөөнгүй нь орон нутгийн иргэд байх аж. 

Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг зургаан сарын хугацаанд угсарсан байна. Тэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг угааж, Ази, Европын зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн Монголын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг нийлүүлдэг Шивээ-Овоогийн уурхайн хүрэн нүүрсийг угааж, үнэ өртгийг нь нэмэгдүүлэх боломжтой гэнэ. 

Тус үйлдвэрт ашигласан усныхаа 90 гаруй хувийг буцаан хэрэглэж, хүчин чадал, нөөц боломжид нь тулгуурлан шингэрүүлсэн утаагүй түлш гарган авахаар төлөвлөсөн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)