Нүүрс тээврийн үйл ажиллагаа шинэ шатанд гаргаж эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын чиглэлд чингэлэгээр нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг өнөөдөр танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолын дагуу нүүрс тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, энэ цэгээс Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж байгаа билээ. Тавантолгой уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог. Харин чингэлэгт тээврийг эхлүүлснээр нүүрсний ачилт, буулгалтаас шалтгаалан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал багасч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтай гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан энэ үеэр онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)