Нүүрсны ашиг сүүлийн жилүүдэд буурч байна

Нүүрсний ханш сүүлийн зургаан жилийн доод цэгт хүрч Монгол Улсын нүүрсний экспортын ашиг буураад байна. Ханшийн уналт зөвхөн Монгол Улсад гэлтгүй бусад олборлогч улсуудад нөлөөлж байгаа бөгөөд “Bloomberg"-ийн судалгаагаар дэлхийд нийт коксжих нүүрс олборлогчдын 40 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор нэлээд олон уурхай хаагдаж, сүүлийн зургаан сарын хугацаанд 25 сая тонн нүүрсний олборлолт танагджээ. Хэдий тийм боловч нийлүүлэлтийн илүүдэл 2020 он хүртэл хадгалагдана гэж шинжээчид үзэж байна. Учир нь шинэ нийлүүлэгчид тасралтгүй нэмэгдэж байгаагаас гадна эрэлт олборлогчдын хүлээлтэд хүрэхгүй байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)