Нүүрсийг чингэлгээр тээвэрлэх боломжийг судална

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгажээ. 

Нүүрсийг уурхайгаас чингэлэгт ачин Гашуунсухайт, эсвэл Цагаан хад хүртэл тээвэрлэн, тэндээс өөр машинд шилжүүлэн ачиж, Ганцмод боомт хүртэл явах боломжтой гэж үзсэн байна. Мөн нүүрсний тээврийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан тогтоох асуудлыг судлахыг холбогдох сайд, экспортлогч компанийн удирдлагад даалгасан аж. Нүүрсний тээврийг жишиг тарифт хүргэхийн тулд энэ ажлыг зохион байгуулахаар болсон гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)