"Нүүдэлчин Монгол" наадам маргааш эхэлнэ

Энэ сарын 10-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол” наадам болох гэж байна. Соёлын биет бус өвийг хамгаалах зорилготой тус наадмын зохион байгуулалтад улсаас 250 сая төгрөг зарцуулж байгаа аж. Энэ мөнгийг 21 аймаг, есөн дүүргээс ирэх соёлын өв тээгчдийн унаа болоод бусад зардалд зарцуулагдаж байгаа гэнэ.

Наадмын үеэр аймаг, нийслэл, сум дүүргээс нийт 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2,000 гаруй үндэсний спортын баг, тамирчид хүй долоон худагт отоглон бууж авхаалж самбаа, ур чадвараа сорих юм байна.
Соёлын биет бус өвийн их наадам энэ жил ЮНЕСКО-ийн соёлын ай савын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Тухайлбал, Монголчуудын уламжлалт гар урлал, язгуур урлаг, аман уламжлал, ардын язгуур урлал, байгаль ертөнцийг танин мэдэх арга ухаан зан заншил, үндэсний уламжлалт тоглоом наадгай гэсэн соёлын биет бус өвийн таван ай савын хүрээнд зохион байгуулагдана. НҮБ-аас соёлын биет бус өвийн хамгаалах тухай конвенци 2003 онд батлагдсан. Үүнд манай улс нэгдэн орж тодорхой үүрэг хүлээж, засгийн газар ч ажил төлөвлөж, хэрэгжүүлж байна. 

Түүнчлэн энэ конвенцэд нэгдсэнтэй холбоотой манай улс таван жил тутам НҮБ-д тайлангаа тавьдаг учир "Нүүдэлчин Монгол" наадам тус тайланд томоохон үүрэг гүйцэтгэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)