“Нүүдэлчдийн нэг өдөр”-ийг орон нутагт тэмдэглэнэ

Нүүдлийн ахуйг сурталчлах зорилгоор “Монгол говь” малчдын холбоо, “Ногоон алт” төслийнхөн хамтран Өмнөговь аймгийн Ханхонгор сумд зохион байгуулдаг “Монголын нүүдэлчдийн нэг өдөр” аялал жуулчлалын өдөрлөг ирэх сарын 5-нд тав дахь удаагаа болно. Гадаадын жуулчдад зориулсан хөтөлбөрийн хүрээнд болдог тус арга хэмжээг энэ жил “Өв соёл, ёс заншлаа мэдье, танья, уламжилцгаая” уриатайгаар орон нутгийн хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Адуу уургалах, ногтлох, уях, гүү саах, эмнэг сургах, бэр гуйх, хонь, ямаа холбож саах, ингэ хөөслөх, сэвлэг үргээх ёс, уламжлалтай холбоотой тусгай үзүүлбэрүүдийг өдөрлөгийн үеэр танилцуулах нь. Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн “Монголын нүүдэлчдийн нэг өдөр”- ийг өмнөд хөршийн сэтгүүлч сурвалжилсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)