Нүхэн жорлонд унасан бага насны хүүхдийг аварчээ

Нүхэн жорлонд унасан хоёр настай хүүхдийг аварсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Баруун жанжин”-ы 26 дугаар гудамжны 676/б тоот иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан байна.

 Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 16.5 км зам туулан 12:40 очиж Э /2 настай, эрэгтэй/-г 3 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)