Нүдний торлог шилэнцрийн өвчний оношилгоо, эмчилгээг цогцоор нь шийдвэрлэх ОСТ аппараттай болно

Монгол-Канадын эмнэлгийн төслийн хүрээнд Deseret Олон Улсын Энэрэлийн байгууллагаас УНТЭ-т сүүлийн үеийн нүдний компьютер томографи /ОСТ/ авах 77000 америк долларын тусламж үзүүлэх гэрээнд  гарын үсэг зурлаа. ОСТ аппараттай болсноор торлог шилэнцэр, нүдний даралт ихсэх өвчин болон эвэрлэгийн өвчний оношилгоо эмчилгээ, мөн судалгааны ажлыг баримтжуулан хийх, сургалт явуулахад өндөр ач холбогдолтой юм. Анх удаа улсын эмнэлгийн хэмжээнд энэхүү багаж нь суурилагдсанаар үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүү шинжилгээнд явуулах чирэгдэлийг байхгүй болгоно. Энэ багажтай болсноороо торлог шилэнцрийн өвчний оношилгоо, эмчилгээг УНТЭ дээр цогцоор нь шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)