НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн шинээр томилогдсон суурин төлөөлөгч Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа. Ноён Роберто Бенес нь хүүхэд хамгааллын чиглэлээр Индонез, Сенегал, Солонгос, Итали зэрэг олон оронд ажилласан туршлагатай нэгэн юм. Энэхүү уулзалт нь суурин төлөөлөгчийн ХТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж буй анхны уулзалт болж байгаа юм. Уулзалтад хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх талаар ярилцлаа. Мөн ноён Роберто Бенес хүүхдийн тусламжийн 108 утастай танилцаж, хүүхэд хамгааллын тогтолцооны чухал хэсэг болох тусламжийн утас ажиллуулж эхэлсэн нь үнэхээр их сайшаалтай байгааг онцлон цаашид утасны хариу үйлчилгээ, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

М.Болорцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)