НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авав

Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавелийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Хатагтай Аржентина Матавели Хүн амын сангийн үйл ажиллагааг товч танилцуулав.

Гадаад харилцааны сайд Л.Болд Хүн амын сангийн Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээ болон цаашдын зорилтын талаар Суурин Төлөөлөгч хатагтай Аржентина Матавелтай санал солилцлоо гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)