НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Берлинд болох Ливийн асуудлаарх олон улсын бага хуралд оролцоно

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Берлин хотод болох Ливийн асуудлаарх олон улсын бага хуралд оролцох болсон тухай Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв. “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ливийн асуудлаарх олон улсын бага хуралд оролцохоор Ням гарагт Берлинд хүрэлцэн очно" гэж Дужаррик хэлсэн байна. Мөн тэрбээр Гутаррешийг түүний Ливийг хариуцсан тусгай элч Гассан Саламе болон улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Розмари Дикарло нар дагалдана гэж тэмдэглэжээ. Мягмар гарагт /2020.01.15/ Герман улс Ливийн хямралыг зохицуулах бага хурлыг энэ сарын 19-нд Берлин хотод зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдсэн юм. Хуралд ОХУ, АНУ, Турк, Египет, Европын Холбоо, НҮБ болон бусад орнуудын төлөөлөгчид оролцох аж. Мөн Ливийн Үндэсний эв нэгдлийн засгийн газрын тэргүүн Фейез Сарраж, Ливийн үндэсний армийн командлагч маршал Халиф Хафтар нар уг арга хэмжээнд уригдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)