НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч болон таван улсад суух Элчин сайд нар томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж дараах зургаан албан тушаалтныг гадаад улс орнууд руу Элчин сайд, байнгын төлөөлөгчөөр томиллоо. Тухайлбал,

ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томилохыг 82.4 хувийн саналаар, 

БНКУ-д суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг томилохыг 78.4 хувийн саналаар, 

Шведийн Хаант Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг 82.4 хувийн саналаар, 

НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболдыг 84.3 хувийн саналаар, 

БНПУ-д суух Элчин сайдаар Б.Доржийг 82.4 хувийн саналаар, 

Тайландын Хаант Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг томилохыг 82.4 хувийн саналаар тус тус дэмжив. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)