НҮБ Хойд Солонгос дахь Улаан загалмай нийгэмлэгийн төслийн хориг арга хэмжээг цуцлав


НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл  БНАСАУ-ын иргэдийг цэвэр усаар хангах, тус улсын ариун цэврийн нөхцөлийг сайжруулах Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс  хэрэгжүүлж буй төслийн хоригийг цуцалжээ. Энэ тухай Yonhap агентлаг мягмар гарагт /2019.10.22/мэдээлэв. Тус байгууллага БНАСАУ-д "хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хүний амь насыг аврахад амин чухал”  материалыг нийлүүлэх зөвшөөрлийг авсан талаар мэдээлэлд дурдсан байна. Тодорхой жагсаалтыг заагаагүй боловч 11нэр бүхий зүйлийг багтаасан аж . Уг хөнгөлөлт  аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр байх юм. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 12-р сараас хойш БНАСАУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авч, тус улсад хүмүүнлэгийн тусламж импортлохыг хязгаарлаад байсан юм. 2019 оны 1-р сард НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн   хориг арга хэмжээний хороо Хүүхдийн UNICEF сан, Америкийн хүмүүнлэгийн “Южин Беллийн” сан, “Солонгосын Христийн  найзууд” холбоо, Канадын хүмүүнлэгийн First Steps Health Society зэрэг олон улсын дөрвөн байгууллагын хязгаарлалтыг цуцалжээ. Ийнхүү эдгээр байгууллагууд БНАСАУ-ын иргэдэд хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломжтой болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)