НҮБ-д сонгууль боллоо

Өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн сонгууль болж Аюулгүйн зөвлөлийн байнгын биш гишүүдийг сонголоо. Нууцаар санал хурааж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Аюулгүйн зөвлөлд хоёр жилийн хугацаанд суудлаа эзлэх таван улсыг тодруулах ёстой. Энэ эрхийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийг урьд нь бүс нутгуудын бүлгээр шийдсэн аж. Африкийн орнуудын бүлгээс Египет, Сенегал, Европ болон бусад орны бүлгээс Украин, Латинамерикийн орнуудын бүлгээс Уругвай, Ази-Номхон далайн бүлгээс Японыг дэвшүүлсэн юм. Бүлэг дотроо эдгээр улсад өрсөлдөгчид байхгүй ч Ерөнхий ассамблейн гишүүн орнуудын гуравны хоёрынх нь дэмжлэгийг хүлээх ёстой. Эцсийн мөчид санал авах хуудсанд өөр улсын нэр бичигдэхийг үгүйсгэх аргагүй.Ерөнхий ассамблейн хуралдаан өчигдөр Москвагийн цагаар 17.00 цагт хуралдах товтой байсан. 193 улс санал өгмөгц санал тоолохоор завсарлаж, 70 дахь чуулганыг даргалагч Могенс Люккетофт гишүүдээ дахин цуглуулж дүнг зарласан байх учиртай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)