Нялх хүүхдийн үхэлд аавыг нь буруутгав

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нэгэн айлд нэг ой зургаан сартай хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсныг тус дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Хэдийгээр цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө аав нь “Хүүхдээ усанд оруулж байгаад дэлгүүр рүү талханд гараад ирэх хооронд живээд нас барсан” хэмээсэн боловч шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр усанд живж амиа алдсан шинж тэмдэг илрээгүй гэнэ.

Тиймээс аавыг нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас нялх үрээ хөнөөсөн байж болзошгүй хэмээн сэжигтнээр тооцон шалгаж буй бололтой.

Үүнээс гадна хоёр настай хүүхэд эцэг эхийн хараа хяналт сул, хайхрамжгүй байдлаас болж айрганд живж нас барсан тохиолдол орон нутагт гарсан харамсалтай мэдээлэл байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)