Нээлттэй даалгаврын санд 11 мянган даалгавар нэмэгдлээ

Боловсролын үнэлгээний төв Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” MON3594 төслийн санхүүжилтээр 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Нээлттэй даалгаврын санг хөгжүүлэх” ажлыг амжилттай гүйцэтгэжээ. 

“Нээлттэй даалгаврын санг хөгжүүлэх” ажлын хүрээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд 45 даалгавар боловсруулагч нар 23 судлагдахууны 11677 даалгаврыг боловсруулжээ. Нийт 26 эксперт эдгээр даалгаварт шинжилгээ хийн даалгавар боловсруулагч нарт зөвлөмж өгч, засч сайжруулан нээлттэй даалгаврын сангийн програмд бүртгэн оруулах ажлыг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ашиглахад бэлэн болгосон байна.

Ингэснээр сурагчдын боловсролын түвшинг 5, 9, 12 дугаар ангиудад үнэлэхэд чиглэсэн хөндлөнгийн үнэлгээний найдвартай, бодитой систем бий болгох, хөгжүүлэхэд томоохон ахиц гарсан гэж үзэж буй юм.

Эх сурвалж: БСШУСЯ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)