“Нэхмэлийн шар”-уудын орчмын 150 метр авто замыг хувийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр засжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1-11, 16 дугаар байруудын барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 м авто замыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзлах үүрэг өгсөн билээ. Үүрэг даалгаврыг хэрэгжилт 100 хувь хангагдаж авто замыг өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт хүлээлгэн өгөх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)