Нэр хаягггүй хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ

Тусгай зөвшөөрөлгүй хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газраас хүүхдэд хугацаа дууссан тарилгын эм хэрэглэсэн” гэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу БГД-ийн 17-р хороо, ЭБО төвд байрлах "Агшуу медикал" ХХК-ийн хүүхдийн эмнэлэгт хяналт шалгалт хийжээ.

Тус эмнэлэг нь өөрийн байгууллагын нэр хаягийг байршуулаагүй, тухайн хаяг байршилд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй зэрэг зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээн, Баянгол дүүргийн Прокурорын тогтоолоор үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)