Нэр дэвших эрхээ хасуулсан ХҮН-ынхан төв талбайд жагсана

Энэ жилийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдхөө зарлаад байсан Хөдөлмөрийн үндэсний намыг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ. Өнөөдөр нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа. Гэвч тус намаас нэр дэвших байсан 27 нэр дэвшигч үнэмлэхээ гардах боломжгүй боллоо. 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийслэлийн хороог төлөөлж тус намаас хоёр дарга бүртгүүлсэн учраас уг маргааныг эцэслэтэл тус намыг бүртгэхээс татгалзсан гэв. Харин ХҮН-ынхан өнөөдөр 11:30 цагт Сүхбаатарын талбайн гадна жагсаж, олон нийтэд мэдээлэл өгөх аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)