Нэр дэвшигч М.Нарантуяа гарын үсэг цуглуулж байна

Дуучин М.Нарантуяа 2016 оны УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд аль хэдийн гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 7.2-т зааснаар "...сонгуулийн нэг тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд тухайн сонгуулийн тойрогт Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй" хэмээн заасан байдаг. Тиймээс тэрээр энэ сарын 23-24-ний өдрүүдэд "Өргөө" кино театрын урд ХААН Банкны хажууд, Бичил хорооллын аркны урд Дүүхээ Төвийн доор 13,15-р байрны дунд, 10-р хорооны сагсны шийдний хажууд, 22-р хорооны байрны хажууд тус тус гарын үсэг цуглуулах цэгүүдийг байрлуулжээ.  Тэрээр "Сонгуулийн хуулийн 127.2 зүйлд "Бие даан нэрээ дэвшүүлэгч тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны гарын үсгийг төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулна" гэж заасны дагуу 801 дэмжигч-сонгогчдийн гарын үсэг цуглуулахаар баталсан маягтаа дүүргийн сонгуулийн хорооноосоо хүлээн авч үйл ажиллагаа эхлүүлж байгаа юм" хэмээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)