Нэр дэвшигчдээ тодруулах МАХН-ын бага хурал 16.00 цагт эхэллээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой.

Нэр дэвшигчдээ тодруулах МАХН-ын бага хурал 16.00 цагт эхэллээ. Одоогоор тус намаас С.Ганбаатар, Э.Эрдэнэжамъян, Б.Тулга, Н.Удвал нар өрсөлдөх нь тодорхой болоод байна. Харин намын дарга Н.Энхбаярын хувьд сонгуульд өрсөлдөх эрхгүй. Учир нь түүнийг өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэргээр ял эдэлж байсан учир УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг нь хязгаарласан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)