Нэр дэвшигчдийн батламжийг ЗУРГААДУГААР САРЫН 2-НД гардуулна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр /2020.05.21/ улс төрийн нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийнхээ нэрийг албан ёсоор хүргүүллээ. Ингэснээр Сонгуулийн ерөнхий хороо ирэх мягмар /2020.05.26/ гарагт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм.

Улмаар ирэх зургаадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна. Улмаар батламжаа гардаж авсан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажилдаа орох юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)