Нэрт жүжигчин Ван Дам мэргэжлийн зодооны дэвжээн дээр гарахаа мэдэгдэв

Жон Клаүд Ван Дам нударгаараа дэлгэцэн дээр хэнийг ч унагааж чадна. 49 настай энэхүү кино од маань мэргэжлийн кикбоксын дэвжээн дээр гарна гэж мэдэгджээ.
Түрүү жилийн 9 сард Ван Дам хэлэхдээ Сомлок Камсүн хэмээх Олимпод орж байсан залуутай өрсөлдөх гэнэ.
Тэр хэлэхдээ "амьдрал маш богино учир би хүмүүст хатуужилтай хүн сайн бэлтгэл хийсний үндсэн дээр юунд хүрч юу хийж чадахыг бусдад харуулмаар байна" гэжээ. 
Түүнтэй өрсөлдөх Камсүн гэх кикбоксчин нь 35 настай, 1996 оны олимпийн боксын алтан медальт 70 кг жинтэй. Камсүн нь 2000-2004 онд Олимпод орж байсан боловч Рокки Хуарез ба Бэнуа Гаудет-д ялагдаж байжээ.
Одоогоор Невада Мужийн Спортын Комисс 49 настай кино одын эсрэг 35 настай олимпийн алтан медалийн уг тэмцээнийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.
Ван Дам мэргэжлийн UFC-гийн дэвжээн дээр огт туршлагагүй. Түүнчлэн UFC-гийн тамирчдын ихэнх нь хүнд даваа туулж зарим нь 90 гаруй мэргэжлийн дэвжээн дээр гарч байж UFC ( Ultimate Fighting Championship) -ын дэвжээнд гарах эрхээ авдаг байна.
Ван Дамын тухайд гэвэл, Олимпийн аваргатай тулалдах нь зоригтой алхам боловч, реалити шоу шиг болж бага гэмтэж бэртээсэй л гэж залбиръя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)