Нэмж 3-4 гэр барих зөвшөөрөл олгохыг шаардаж байна.

Амлалт нэхэх ард түмний холбоо, Миний монголын газар шороо, Тусгаар тогтнол эвсэл, Үндэсний соёмбо хөдөлгөөнөөс зохион байгуулж буй “Хувьсгалт тэмцэл” энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд одоог хүртэл  үргэлжилсээр байна.

Учир нь тэдний УИХ-ыг тараах тухай шаардлагыг эрх баригчид хүлээн авах боломжгүй гэсэн хариултыг  72 цагийн дараа буюу 8-ны өдөр хүргүүлсэн билээ. Энэ хариултыг зохион байгуулагчдын зүгээс хүлээж авах боломжгүй гэж үзсэн учир тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж , АНАТХ-ны тэргүүн Д. Батцогтоор ахлуулсан нэр бүхий 7 хүн улстөрийн өлсгөлөн зарлаад эдүгээ 100 гаруй цаг суугаад байна.

Тэд нэмж 3-4 гэр барих зөвшөөрөл олгохыг хотын удирдлагуудаас шаардаж байна.


 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)