Нэг удаагийн хэрэглээний газ дэлбэрч гурван хүн түлэгджээ

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны тавдугаар байрны зоорийн давхар иргэн Б-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатаж 1 удаагийн хэрэглээний газ дэлбэрчээ. 

Уг дуудлагыг 05.05-ны өдрийн 17:02 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна. 

Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:05 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /53 настай, эмэгтэй/, Б /46 настай, эрэгтэй/, С /28 настай, эрэгтэй/ нар өртөж түлэгдсэн тул НЯТТ ажиллаж ГССҮТ-д хүргэж өгсөн. Шалтгаан нөхцөлийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)