Нэг сая фунт хожсон ч зул сарын баяраар хуучин ажлаа хийжээ

Хэрэв та сугалаанаас нэг сая фунт хожсон бол юу хийх байсан бэ? Магадгүй хийж байгаа ажлаа хаяад хувийн бизнесээ эхлүүлээд, гадаад дотоодоор аялаад, хүссэн бүхнээ авах байсан биз.

Өдгөө 36 настай, ганц бие аав Пирагс арванхоёрдугаар сарын 23-нд Английн үндэсний сугалаанаас нэг сая фунт хожсон ч арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баяраар тогоочийн ажлаа хийжээ. Пирагс нь амьдралаа өөрчлөх мөнгөө олохын тулд есөн жилийн өмнө Латви улсаас Англид иржээ. Гэвч хангалттай мөнгө олж чадахгүй байсан тэрбээр нэгэн өдөр цайны цагаараа онлайн Английн үндэсний сугалаа тоглохоор шийдсэн байна.

Түүний аз гийж, нэг сая фунтын эзэн болж, үүндэээ өөрөө ч итгээгүй аж. Таван настай хүүгийнхээ хамт амьдардаг латви эр сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Хүү минь илүү сайхан ирээдүйтэй, илүү сайхан боловсрол, илүү сайхан байшинтай боллоо” хэмээн ярьжээ.

Тэрбээр өмнө нь сарын 200 фунтын түрээстэй орон сууцанд амьдардаг байсан бол одоо 280 мянган фунтын, дөрвөн унтлагын өрөөтэй байшин худалдан авчээ. Пирагс цаашдаа ч зоогийн газар тогоочоо хийнэ гэжээ.

Эх сурвалж: DAILY MAIL


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)