Нэг л иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан цэгээ сайн дураараа нүүлгэжээ

Зуун айл орчимд хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн гудамж, 100 айл орчимд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйл ажиллагаа эрхэлж буй 376 аж ахуй нэгж, иргэдэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдлийн хугацаа тавдугаар сарын 9-ний 10.00 цагт дууссан. Одоогийн байдлаар 70 гаруй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, үйлдвэрлэл эрхэлж буй 70 үйлдвэрийн 32 нь үйл ажиллагаагаа зогсоож, нэг иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэгээ сайн дураараа нүүлгэсэн байна. Цаашид шаардлагыг биелүүлээгүй, нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй ТҮЦ, павилион байрлуулан ажиллаж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хязгаарлах, албадан буулгах , зам талбайг чөлөөлөх арга хэмжээ авах юм гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)