Нэг иргэнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 313 боллоо

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 453 сорьцод шинжилгээ хийхэд 452 хүнээс вирус илэрээгүй. Харин нэг иргэнээс коронавирус илэрлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 11 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм. Эмчлэгдэж байгаа иргэдийн долоон хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүн нь хүндэвтэр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)