Нэг долоо хоногийн дотор хоёр боксчин амиа алдлаа

Аргентины боксчин Уго Сантиллан өнгөрсөн бямба гарагт болсон тулаанд маш хүнд бэртэл авсан юм. Тэрбээр энэ долоо хоногт Уругвайн аварга Эдуардо Абрейтэй хийсэн тулаанд хүнд бэртсэнийхээ дараа амиа алдсан нь боксын ертөнцийг цочроож буй хоёр дахиа цочроогоод байна. Учир нь Оросын боксчин Максим Дадашев өнгөрөгч мягмар гарагт Субриэль Матиатай хийсэн тулааны үеэрээ бэртэж тархинд нь яаралтай хагалгаа хийсэн боловч нас барсан юм.

Дэлхийн боксын зөвлөл пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид өнөөдөр Буэнос-Айресийн Сан Николас дахь “Сан Фелипе” эмнэлэгт 23 настай, Аргентиний тулаанч Уго Сантиланы амь үрэгдсэн тухай маш харамсалтай мэдээ хүлээн авлаа “ гэжээ.

Тус холбоо Оросын боксчин Максим Дадашев тулааны үеэр бэртэл аван нас барсан тухай ч тэд өмнө нь ийнхүү мэдэгдэж байлаа.

Сантилланыг “Сан Фелипе” эмнэлэгт хүргэсэн ч гэмтэл нь бөөрний дутагдалд оруулжээ. Тэрбээр өмнө нь тархинд нь цус хурснаас хоёр ч удаа тун хүнд байдалд орж байжээ.

Дэлхийн боксын зөвлөлийнхөн болон ерөнхийлөгч Маурисио Сулейман Салдивар Угогийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)