Нэгээр шалгарсан баг наймаар гарсан багт өвдөг шороодов

Монголын боулинг сонирхогчдын холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship league-2019” үндэсний лигийн хоёрдугаар тойргийн хоёрдугаар шатны тоглолт өчигдөр “Big bowling” төвд боллоо.

Баг тус бүр таван тоглолт хийгээд өндөр оноо авсан эхний найман баг нь хасагдах журмаар шилдгүүдээ тодруулсан тус тэмцээнд С.Сумъяабаатар ахлагчтай Э.Индра, Б.Батмөнх, П.Одхүү нарын баг анх удаа аварга болж 740,000 төгрөгийн шагнал хүртэв.

Хоёрдугаар байранд Г.Шинэбаяр, О.Баяр-Эрдэнэ, Б.Оргилмаа, Б.Батхүү нарын баг орж 630,000 төгрөг, гуравдугаар байранд Ж.Содномдорж ахлагчтай П.Чинбаяр, С.Түмэнжаргал, А.Батжаргал нарын баг шалгарч 530,000 төгрөгийн шагнал гардав.

Тэмцээний өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс “Big bowling” клубын тамирчин С.Сумъяабаатар (234 оноо), эмэгтэйчүүдээс “Winners” клубын тамирчин Б.Мягмарцэнд (194 оноо) нар тодорлоо.

Нэгээр гарсан Ж.Цэвэгмид ахлагчтай баг нь наймаар гарсан Ц.Лхасүрэн ахлагчтай багт халз тоглолтонд долоохон оноогоор хожигдож улмаар цааш нь медалийн төлөөх тоглолтонд чанга өрсөлдөгч байлаа.

Хоёрдугаар шатны финалын тоглолт 11-р сарын 23-нд болох бөгөөд багийн төрлөөс гадна тамирчдыг өмнө авсан 13 тоглолтын онооны эрэмбээр жагсаан зонд хувааж аваргуудыг тодруулах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)