Нэгдсэн эрүүлжүүлэх байр ашиглалтад орно

Хуучин албадан баривчилж саатуулах төвийг шинээр зохион байгуулж, нийслэл хотын нэгдсэн эрүүлжүүлэх байгуулахаар болсон.

Ингэснээр зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай иргэдийг эмнэлэгт эрүүлжүүлж, харин хэв журмын зөрчил гаргасан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх байранд авах юм байна. Нэгдсэн эрүүлжүүлэх байр хоёрдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхлэх юм. 

Албадан баривчилж саатуулах төвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж, баривчлах үүрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжсэн. Тиймээс энэ төвийн ашиглалтгүй байгаа баривчлах хэсгийг засварлан Улаанбаатар хотын нэгдсэн эрүүлжүүлэх байр болгохоор төлөвлөсөн. Бэлтгэл ажил 80 хувьтай байгаа гэж Албадан саатуулах төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяр хэллээ. 

Архидан согтуурч, хэв журам алдагдуулсан, өвлийн хүйтэнд харж харгалзах хүнгүй, амь нас эрүүл мэнд нь хохирч болзошгүй иргэдийг эрүүлжүүлэх байранд авч ирдэг. Гэтэл гарахдаа цагдаа нар хүний эрхэнд халдсан, халаасанд байсан мөнгө төгрөг алга болсон гээд явган яриа тасардаггүй. Тиймээс нэгдсэн эрүүлжүүлэх байрыг дуу дүрсний өндөр нягтаршилтай, камерийн системээр тоноглохоос эхлээд олон шинэчлэл хийжээ. 

Эрүүл мэндийн байгууллага эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо олон улсад байдаг юм. Эрүүлжүүлэгдэж байгаа нэг хүнд ноогдох талбайн хэмжээ 2 метр квадрат байх ёстой. Гэвч  Улаанбаатар хотод энгийн өдрүүдэд 180-220 хүн эрүүлжүүлэгддэг. Харин оргил ачааллын буюу баяр ёслолын үеэр энэ тоо 350 хүртэл өсдөг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)