Нью-Жерсид галт тэрэгний ослоор нэг хүн нас барж, 100 гаруй хүн бэртжээ

АНУ-ын Нью-Жерсигийн Хобокен галт тэрэгний буудалд галт тэрэг осолдож, үүний улмаас нэг хүн нас барж, 100 гаруй хүн бэртэж гэмтсэн харамсалтай явдал болжээ. Осол болсноос хоёр цагийн дотор гэмтэж, бэртсэн бүх хүмүүст тусламж үзүүлж амжсан талаар орон нутгийн хэвлэлийнхэн онцолжээ. Галт тэрэгний осол юунаас болсон, үүнд хэн буруутай талаар тогтоохоор шинжээчид ажиллаж буй бөгөөд урьдчилсан байдлаар тормос эвдэрсэн байх магадлалтай гэж гарсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх нь осолдсон галт тэрэгний толгой хэсэгт сууж явсан хүмүүс аж.

Хобокений галт тэрэгний буудал бол Нью Йорк мужийн хамгийн завгүй өнгөрдөг буудлын нэг. Энэхүү осол болсны дараа тус буудлын ойр орчмын бүх галт тэрэгний буудлыг зогсооход хүрсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр бол амралтын өдрүүдэд энэ буудалд ойролцоогоор 15 мянган хүн зорчдог гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)