Н.Цогтсайхан “Samsung”-ын сурталчилгаанд тоглоно

Унгарт ажилладаг монгол орлон тоглогч Наранцогтын Цогтсайхан “Samsung”-ын S6 загварын утасны сурталчилгаанд тоглохоор болжээ.  Тэрбээр олон зуун ази хүнтэй дүрийн шалгаруулалтад өрсөлдөж шалгарсан бөгөөд тоглосон сурталчилгаа нь Энэтхэгт цацагдах аж. “Тамын хүү”, “Монте Карло”, “Эрагон” “Хатуу самар”, “47 Ронин”, “Айрис”  “Ангараг” зэрэг кинонд оролцсон тэрбээр хамгийн сүүлд “Арго-2” хэмээх Унгарын кинонд тогложээ.

Б.ДӨЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)