Нууц задруулсан хэргийг прокурорт шилжүүлэв

Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд улсын нууцад хамаарах баримт сэлтийг цахим шуудангаар гадаадын улс руу илгээсэн хэрэгт холбогдоод байгаа.

Тус яамны газрын дарга Ц.Жаргалсайхан болон Хөрш орнуудын газрын мэргэжилтэн Г.Сувдсүрэн, Г.Байгалмаа нарт Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад баяр наадмын өмнөхөн Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.

Тэдэнд Эрүүгийн хуульд заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ сэлтийг итгэмжлэн хариуцсан хүн албан тушаал, ажил үүргийн хувьд мэдэж байсан этгээд задруулсан” гэсэн үндэслэлээр ийнхүү прокурорын хяналтад шилжүүлсэн гэнэ.

Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээс тогтоогдвол 5-8 жилийн хугацаагаар ял шийтгүүлэх бололтой.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)