Нууцлаг шидтэй бул чулуу

Нигер улсын нийслэл Абужа хүрэх замд байрлах багахан уулын дайтай бул том чулууг Зума хэмээн нэрлэдэг. Тойргийн хүрээ нь 3.1 км урт, 725 метр өндөр Зума бол дэлхийн хамгийн том чулуу юм. Эргэн тойронд нь наргил мод шигүү ургасан энэхүү байгалийн тогтоц дэлхийн байгалийн гайхамшгийн нэгд зүй ёсоор багтдаг.
Абужа хотын төдийгүй Нигерийн бэлгэ тэмдэг болсон энэ чулууг тус улсын 100 найрагийн дэвсгэрт дээр дүрслэн харуулсан байдаг юм байна. Зумаг сайн ажиглавал уйлж байгаа хүний дүрс тодордог гэнэ. Тиймээс нутгийн иргэд энэ чулууг хэн нэгэн бөгөөд түүнд далдын нууцлаг хүч оршдог хэмээн итгэдэг байна.
Абужа хотынхон байгалийн өвөрмөц сонин энэ чулууг жуулчдад илүү ойроос харах боломж олгохоор хоёр жилийн өмнө гаднын хөрөнгө оруулалттай компаниар хажууханд нь зочид буудал байгуулжээ. Гэвч зочид буудал нээгдсэнээс хойш хүн амины хэрэг цөөнгүй гарч, ашиг орлого муутай байснаас удалгүй хаагдсан гэнэ. Энэ явдлыг нутгийн иргэд Зумагийн нөлөөгөөр болсон хэмээн итгэдэг гэнэ. Түүгээр зогсохгүй чулууг тойруулан барьсан хашаа бутран унасан тухай иргэд нь ярьжээ.

Р.Сондор

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)