Нутгийн зарим хэсгээр зөөлөн цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр багавтар үүлтэй, салхи баруун хойноос секундэд 5-10 метрт хүрнэ. Зарим үед секундэд 12-14 метрт хүрч ширүүснэ. Харин Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -16-18 градус хүйтэн байх гэнэ. Мөн харьцангуй чийгшил 45 орчим хувь, агаарын даралт 882 орчим гектопаскаль байна. Мөн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)