Нурууны өвчин намдаах энгийн аргуудаас

-Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй байх хэрэгтэй.
- Утсаар ярих үедээ чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.
-Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.
-Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.
-Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлөхөөс гадна хүзүүнд үрчлээ үүсгэдэг.
-Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг.
- Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.
- Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.
- Өндөр, овор ихтэй зүйлийг бүү өргөж яв. Өөр рүүгээ аль болох татах хэрэгтэй. Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй.
-Хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхий.
-Зайлшгүй өргөх шаардлага гарвал хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй.
-Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.
-Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.
-Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.
- Түрүүлгээ харж унтдаг бол хэвлий дороо дэр ивж унт.
- Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос.
- Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхий.
- Биеэ хөлөрсөн үед нүцгэн гадаа гарахаас зайлсхий.
- Бие халаалтгүйгээр тэмцээнд орох,хүнд дасгал хийхээс болгоомжил.
- Сунгалтын дасгал их хийж бай.
- Удаан сууж ажиллахаас сэргийл
- Компьютерээ эгц урдаа байрлуул

Хэрвээ таньд энэ өвчний шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр илэрч байгаа бол эртхэн бага дээр нь эмчлүүлээрэй гэж зөвлөх байна.Яагаад гэвэл бага дээрээ үлдэцгүй эдгэрдэг юм.

Танд зөвлөгөө хэрэгтэй бол 95621471 утсаар холбогдоорой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)