НПГ-ын ерөнхий прокурорыг томилжээ

Нийслэлийн Прокурорын газар

Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын ерөнхий прокурор Д.Баярмагнай өнгөрсөн дөрөвдүгээр сард хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдөж, оронд нь хэн нэгнийг томилолгүй хагас жил шахам болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус газарт томилгоо хийж, Ш.Нямдоржийг ерөнхий прокурор болгожээ. Өмнө нь тус газарт хяналтын прокурор байсан, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр түлхүү ажилласан түүнийг хууль сахиулах байгууллагынхан тийм ч таатай хүлээж авахгүй байгаа гэнэ. 

Түүний талаар эх сурвалжууд “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы эхнэрийн дүү, Ерөнхийлөгч Х.Баттулгын найзынх нь дүү гэнэ билээ. Хууль бус үйлдэлд ч бас нэр холбогдож явсан нэгэн гэх яриа прокуроруудын дунд байдаг” хэмээж буй юм. Мөн олны анхаарал татсан нэг хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, хохирогч нь амиа хорлохоор оролдсоны дараа сэргээж байсан гэх мэдээлэл ч байдаг юм билээ. Ш.Нямдоржийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар томилсон агаад эхнэр нь мөн хяналтын прокуророор ажилладаг гэнэ. 

Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)