Нохойнд зориулж гүйлтийн зам бүтээжээ

Гэртээ нохой тэжээдэг зарим хүнд “найзыгаа” гаргаж салхилуулах зав тэр бүр байдаггүй. Амьд амьтан л болсон юм хойно тэдэнд дөрвөн хананы дунд хоригдохын оронд хүссэнээрээ гүйх, алхах хүсэл байдаг байлгүй. Тэгвэл ийм хүмүүст зориулсан нэгэн шинэ бүтээл нь “Нохойны гүйлтийн зам”.

Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн нохойны тавхайнд зориулсан гулсдаггүй материалаар хийсэн бөгөөд жин наснаас нь хамааруулан хурдыг нь тохируулдаг горимтой аж. Мөн гүйлтийн зам дээр нохойг хэрхэн сургахыг зааварласан дүрс бичлэг, ном хамт ирдэг байна.

Д.Үжин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)