Нохойндоо зориулан 2000 фүнтээр хоёр давхар байшин барьжээ


Жулиан Кайт хэмээн англи залуу хайртай сенбернар үүлдрийн нохойныхоо амьдрах тав тухыг сайжруулах үүднээс 2000 долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тэрбээр уг мөнгөөрөө Веллингтон нэртэй нохойндоо зориулан хоёр давхар ордон барьсан байна. Ингэхдээ барилгын хамгийн сүүлийн үеийн материалуудаар барьсан бөгөөд хивс дэвсгэр, гэрэл чийдэн, обой хуулга зэрэг хүний хэрэглэдэг бүхий л эд зүйлсээр байшинг тоногложээ.

Түүнчлэн гэрийн чимэглэл болох шаазан эдлэлүүдийг ч байрлуулсан байна. Сонирхолтой нь, Кайт өөрийн амьдардаг хаузаа дуурайж нохойн байшингаа босгосон байна. Энэ талаараа тэрбээр ярихдаа “Би хайртай нохойндоо гоё байр барьж өгөхийг хүсдэг байсан. Харин барилгын ажлаа дуусгасны дараа өөрөө тэнд амьдарчихмаар санагдсан шүү” гэжээ.

Түүний хөдөлмөр талаар болоогүй. Нохой нь шинэ байшиндаа дуртай байгаа нь илт байх бөгөөд өдөр бүр л аз жаргалаар бялхаж буй гэнэ. Мөн тус барилга Нохойны хамгийн том байрын шагналыг хүртжээ. Кайт ажлаасаа халагдсан тул нохойдоо байр барьж өгөх хүслээ гүйцэлдүүлэхээр шулуудсан нь энэ ажээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)