Норвегийн зуны сургалтын тэтгэлэгийн талаарх ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Норвегийн Хаант Улсын Ослогийн их сургуулиас Олон улсын зуны сургалтын мэдээллийг ирүүлэв. Уг сургалтаар Норвеги хэл, соёл, нийгмийн чиглэлийн 14 бакалавр, Олон улсын чиглэлийн магистрын 7 зэрэг олгох эрчимжүүлсэн зуны сургалтыг санал болгож байгаа ба тэтгэлэгт хөтөлбөрт дараах байдлаар хамрагдах боломжтой юм байна. Үүнд:

Бакалаврын зэрэг олгох сургалт:

  1. Норвеги хэл
  2. Норвегийн уран зохиол
  3. Норвегийн түүх
  4. Норвегийн нийгмийн халамж
  5. Нордикийн улс орнууд дахь жендерийн тэгш байдал
  6. Скандинавын бүс нутгийн төрийн захиргаа, улс төр
  7. Олон улсын улс төрийн асуудлууд
  8. Норвегийн архитектур
  9. Скандинавын ТВ, киноны хандлага

Магистрын зэрэг олгох сургалт:

  1. Хүний эрх
  2. Энхтайвны асуудлаарх судалгаа
  3. Олон улсын хөгжлийн асуудлаарх судалгаа
  4. Олон нийтийн эрүүл мэнд
  5. Нордикийн улс орнууд дахь жендерийн тэгш байдал
  6. Эрчим хүч, хүрээлэн орчин ба нийгмийн өөрчлөлт
  7. Өөрчлөгдөж буй Арктик

Бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдахад их сургуулийн 1-р зурс төгссөн байх, магистрын зэрэг олгох сургалтад хамрагдахад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан, ажлын туршлагатай байх зэрэг шалгуур хангахыг шаарддаг байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 01-нд, бусад нэр дэвшигчдийн бүртгэл 2019 оны гуравдугаар сарын 01-нд дуусгавар болохоор байгаа юм. Харин холбогдох мэдээлэлтэй www.uio.no/summerschool веб сайтаас танилцах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)