Ноос, ноолуурын 191 үйлдвэрт гэрчилгээ олгожээ

"Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ноолуур” хөтөлбөр, “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, үйлдвэрлэгчдийн тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор ноос, ноолуурын үйлдвэрүүдэд аттестатчилал явуулжээ.

Салбарын инженер технологич, химич, эдийн засагч, санхүүгийн мэргэжлийн хүмүүс болон эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 14 хүнтэй гурван баг ажиллаж, нийт 190 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгсөн юм. 

Аттестатчилалд:

  • Ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын угаах - 34 үйлдвэр
  • Ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтын хялгас ялгах - 36 үйлдвэр
  • Ноос, ноолууран ээрмэл үйлдвэрлэдэг -13 үйлдвэр
  • Хонины ноос ээрэх – 5 үйлдвэр
  • Ноос, ноолууран сүлжмэлийн - 94 үйлдвэр
  • Ноос, ноолууран нэхмэл үйлдвэрлэдэг - 7 үйлдвэр
  • Ноосон хивсний - 2 үйлдвэр хамрагдсан байна.

Аттестатчиллын баг нь ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн техник, технологийн түвшин, тоног төхөөрөмжийн хүчин чадал, түүний ашиглалт, боловсон хүчин, санхүү, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг үйлдвэр тус бүрээр болон салбарын хэмжээнд нэгтгэн гаргалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)