Ноолуурын үйлдвэрийн хашаанд гал гарч, хоёр иргэн түлэгджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Фи Си Вай” ХХК-ийн ноолуур, нэхмэлийн үйлдвэрийн хашаанд манаач Д-ийн 4 ханатай гэр, тус компанийн Ниссан загварын, Приус-20 загварын автомашин тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /63 настай, эрэгтэй/-ийн толгойн хэсэг, Ц-ийн /49 настай, эмэгтэй/-ийн толгойн хэсэг, 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)