Нойтон цас орж ХҮЙТЭРНЭ

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр бороо хур тунадас орж хүйтэн байна хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Баруун аймгуудын нутгаар: 1-2-нд зарим газраар бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 1-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд зарим газраар, 30-нд нутгийн  хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 30-2нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 1-2-нд уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд зарим газраар бороо хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с хүрч шрүүснэ. 30-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 30-2-нд зарим газраар 16-18 м/с хүрч шороогоор шуурна. 1-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрнэ нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус дулаан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)