Нойргүйдэлд хүргэдэг хүнсний бүтээгдэхүүн

Хэрэв та унтахынхаа өмнө эргэж, хөрвөөн шөнө дунд цочиж сэрдэг бол “буруутан” нь таны оройн зоог гэнэ. Америкийн хэсэг эрдэмтэн хүмүүсийн амьдралын хэв маягийг судалж нойргүйдэлд хүргэдэг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэжээ.

Кофейн нойр сэргээдгийг бид мэднэ. Зарим хүн маргаашийн ажлаа шөнөдөө амжуулахаар кофе ууж эрч хүч сэлбэдэг. Гэхдээ кофейн агуулсан бүтээгдэхүүн таныг тэрхэн зуурт сэргээгээд зогсохгүй цаашид нойргүйдэх шалтгаан болдог аж.

Халуун ногоотой хоолыг амтархан иддэг бол оройдоо халуун ногооноос татгалзах хэрэгтэйг зөвлөж байна. Сурагчид шалгалт өгөхийнхөө өмнө шоколад идвэл сэргэг байдаг гэсэн яриа бий.

Үүнийг эрдэмтэд баталсан бөгөөд сүүтэй шоколад идсэн хүн ердийнхөөс илүү сонор сэрэмжтэй болж, сэргэдэг гэнэ. Унтахынхаа өмнө эл амттаныг идвэл нойр тань хулжих нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)