Нойргүйдлээс сэргийлэх энгийн хоёр арга

Дэлхий дээр асар олон хүн нойргүйдлээр шаналж байдаг билээ. Шөнө бага нойр авснаар өдрийн цагаар ажиллах, сурах чадвар ч мууддаг нь нууц биш. Нойргүйдлийн шалтгаан олон янз бөгөөд ихэнх хүн стресст орж, сэтгэл санааны дарамтанд орсноор шөнө унтахдаа янз бүрийн авиа гаргаж, хар дарж зүүдэлдэг. Тэгвэл нойргүйдлийг ялах энгийн бөгөөд маш амархан хоёр арга хэлж өгье. 

"4-7-8" арга

  • 4 секунд хамраараа амьсгал
  • 7 секунд амьсгалаа барина
  • 8 секунд зөвхөн амаараа амьсгалаа аажуухан гаргах

Энэ дасгал нь эртний Энэтхэгийн иогийн дасгалын нэг бөгөөд сэтгэл санаа тогтворгүй үед цусан дахь адреналийн хэмжээ нэмэгдэж, амьсгал түргэсдэг. Ингэснээр зүрхний хэмнэл алдагддаг байна. Харин энэ дасгалыг нэг бус удаа хийснээр зүрхний цохилтыг удаашруулж, тайвшруулдаг аж.

"Унтлагийн тос"

Унтлагийн тосыг та өөрөө бэлдэх боломжтой. Мөн унтахаасаа өмнө уувал илүү сайн амрахад нөлөөлдөг гэнэ.

  • 1/4 цайны халбага зөгийн бал
  • 1/8 цайны халбага далайн давс
  • 1 цайны халбага кокосын тос

Та үүнийг холиод шууд уух, эсвэл аяга бүлээн усанд найруулаад ууж болно. Энэ тос нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, нойргүйдлийг эмчилдэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)