Нобелийн шагналд зохиолч Д.Урианхайн нэрийг дахин дэвшүүлэх чигтэй байна

Нобелийн шагнал олгох хорооноос уг шагналд монгол зохиолчийг нэр дэвшүүлэх санал уржигдар ирүүлснийг Шинжлэх ухааны академи Монголын зохиолчдын эвлэлийн хороонд илгээжээ. Тус эвлэлийн Удирдах зөвлөл өмнө нь нэр дэвшүүлсэн зохиолч, яруу найрагч Д.Урианхайн нэрийг дахин өргөн барих чигтэй байгаа аж.

Болзол ёсоор нэр дэвшүүлэх хугацаа энэ сарын 30-нд өндөрлөнө. Тиймээс шаардлагуудыг хангахуйц, бүтээл нь таван хэлээр хэвлэгдсэн монгол зохиолч хуруу дарам цөөн, мөн түрүү жил материал бүрдүүлээд явуулахад олон улсын хороо дотоод шалтгааны улмаас утга зохиолын салбарынхны асуудлыг хэлэлцээгүй тул нэрт соён гэгээрүүлэгчийн нэрийг дахин дэвшүүлэхэд болохгүй юмгүй хэмээн үзэж буй юм байна. 

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл яаралтай хуралдаж албан ёсны шийдвэр гаргах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)