Нобелийн  шагналд дунд сургуулийн сурагчийг дэвшүүлжээ

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд Грета Тунберг гэдэг 16 настай Швед охиныг дэвшүүлжээ. Түүний нэрийг дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрийнх нь төлөө Шведийн хоёр, Норвегийн гурван улс төрч дэвшүүлсэн байна. “Мэдээж ийм гайхалтай  шагналд нэр дэвшиж байгаа явдал хүндтэй бөгөөд таатай байлгүй яахав. Итгэмээргүй бас жаахан сонин байна” гэж Грета Тунберг “Aftonbladet” сониныхантай сэтгэлээ хуваалцжээ. Тунберг охин 2018 онд Шведийн парламентын ордны өмнө ганцаараа эсэргүүцлийн зогсолт хийсний дараа Шведэд төдийгүй олон улсад танигдсан аж. Тэрээр Засгийн газраас Парисын цаг уурын тухай гэрээг дагаж мөрдөхийг шаардсан аж. Үүний дараа Тунберг нэг ёсондоо дэлхийн өсвөр үеийнхний “сургууль цаг уурын төлөө” хөдөлгөөний түүчээ болжээ. Охин янз бүрийн улс оронд мянга мянган хүн цугласан жагсаал цуглаанд олон удаа оролцохоос гадна НҮБ-ын цаг уурын асуудлын тухай хуралд оролцсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)